Япон, Монгол Улсын  Шударга өрсөлдөөний газар хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-16 12:06:04

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энхболд нар энэ өдрүүдэд Япон улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Япон улсын Шударга өрсөлдөөний хорооны дарга нар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар талууд сургалт судалгааны ажил хамтран зохион байгуулах, хүний нөөцийн чиглэлээр боловсон хүчин солилцох юм.  Өнгөрсөн долоо хоногт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар зөвлөгөөн болох үед Шадар сайд У.Хүрэлсүх “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаагийн зэрэгцээ хууль эрх зүйн орчинг сайжруулах, гадаад орнуудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна гэдгийг онцолсон.  Мөн Засгийн газраас Өрсөлдөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хувьд гадаад хамтын ажиллагаагаа Япон улсын Шударга өрсөлдөөний хороотой өргөжүүлснээр албан айлчлалаа амжилттай хийж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ