Шотландад гялгар уутны хураамж хэрэглээг 80 хувиар багасгажээ

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-10-21 14:34:00

ЭДИНБУРГ. /BBC/. Шотланд гялгар уутнаас 5 пенсийн хураамж авч эхэлсэн эхний жилд дэлгүүрүүдэд хэрэглэгдэж байсан 650 мянга буюу нийт хэрэглээний 80 хувьтай тэнцэх уут хэрэглээнээс гарчээ.

Өнгөрсөн арван хоёр сард хэрэглээд хаях уутны хураамжаас 6.7 сая фунт стерлинг цугларсан байна.

Шотландын Байгаль орчны нарийн бичгийн дарга Ричард Локхед уг хураамжийг “том амжилт” хэмээн тэмдэглээд, "бодлогыг  нь хүлээн авсан" Шотландад талархал илэрхийлсэн байна.

“Өмнөх үзүүлэлтээс харвал, Шотландын хүмүүс нэг жилд 800 сая гаруй хэрэглээд хаях зөөврийн уут ашиглаж байсан нь Их Британийн хаана ч байхгүй нэг хүнд оногдох тоо байлаа” хэмээн нэмж хэлжээ.

2011 онд Уэльс гялгар уутнаас хураамж авдаг Их Британийн анхны улс болсон бол Умард Ирланд 2013 оны дөрөвдүгээр сард нэгджээ. Мөн Шотланд өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ноос, Англи энэ сараас нэгдэж эхлээд байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ