Эрдэнэт үйлдвэрийн ажилчид 20 сая төгрөг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 10:43:53

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 5000 ажилтан 20 сая төгрөг хандивлалаа. “MN 25 дугаар суваг” телевизээс санаачилсан “1000 төгрөг” аянд тус үйлдвэр ийнхүү нэгдэж ажилтнууд цалингаасаа хандивлалаа. 

Аян санаачлагчид иргэн, аж ахуйн нэгжээс цугларсан мөнгөөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт тоног төхөөрөмж авч өгөх ажээ. Тухайлбал, арьс зүсэгч аппарат, арьс хадгалах хөргөгч нэн шаардлагатай байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд ахуйн нөхцөлд түлэгдэх нь ихэссэн тул дээрх төхөөрөмжүүдийг яаралтай авах шаардлага байгаа ажээ. Иймд  “MN 25 дугаар суваг” телевиз олон нийтийг ийнхүү уриалсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК дэмжлээ. 

Орхон аймаг Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ