Монголын органик гоо сайхны бүтээгдэхүүнүүд эрэлттэй байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-03-09 17:32:48

20 гаруйхан настай монгол охин хотожсон нийгмийн эмэгтэйчүүдэд зориулсан амьд аминдэм бүхий гоо сайхны бүтээгдэхүүний монгол брэндийг үүсгэн бий болгосныг арлын Япон, холын Амрикчууд таашаан хэрэглэж эхэллээ. Энэ бол Монгол Улсын “Бурханлиг гоо сайхан” компаний “Гоо”  брэнд юм.

Монгол хүний арьсны онцлогт тусгайлан зориулж, органик гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг гар аргаар эх орондоо үйлдвэрлэж байгаа тус үйлдвэр одоогоор 35 нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүнийг дотоодын болон Хятад, Японы зах  зээлд нийлүүлж байна. Монгол Улсдаа анхны гоо сайхны сүлжээ дэлгүүрүүдтэй болсон тус компаний салбарууд үйлчлүүлэгчдийн хөлд хэдийнэ дарагдаж эхэлсний зэрэгцээ Япон, Хятад улсад ч нэрийн дэлгүүрүүдээ нээж амжжээ. Эмчилгээний чанараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэгдэн танигдсан Монгол үндэстний брэнд түүхий эд болох хонины сүүл, чацаргана жимс, жамц давс, халгай, ганга өвс тэргүүтнээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг “Гоо” брэнд жинхэнэ натурал гэдгээрээ орчин үеийн гоо сайхны бусад брэндээс эрс ялгардаг бөгөөд тэд бүтээгдэхүүндээ хадгалалтыг уртасгах химийн бодис хольдоггүй, өдөр бүхэн шинэ бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ бэлэг барьдаг аж. Мөн хуурай болон эмзэг арьсанд зориулсан давхирхайн дусаалга, давирхайтай тос, уруулын тэжээл, чацаргана кофетэй гар нүүрний скраб, чацарганатай маск, нимбэг коллагентэй зөгийн балан түрхлэг, хөлний сүүн дүрлэг, сүү сарнайтай ванны тансаг жамц давс гэх мэт 20 гаруй төрлийн цоо шинэ бүтээгдэхүүнийг экспортод зориулан гаргажээ.

Холбоотой мэдээ