Хүүхдийг хүүхдээр нь дамжуулан хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-09 11:18:48

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Прогресс сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөл          /СӨУЗ/ хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх олон төрлийн ажлыг зохион байгуулан  идэвхтэй ажиллаж байна.

СӨУЗ 150 гаруй идэвхтэй гишүүнтэй  тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ирээдүйн СӨУЗ-ийн залгамж халааг авах сурагчид бэлтгэгдэж  6,7- р ангийнхан “Эко клуб”,”өсвөрийн цагдаа”, “өсвөрийн сурвалжлагч”,”эрүүл мэндийн клубууд”дад идэвхтэй ажиллаж, сургалт суртчилгааны олон ажлуудыг хийж байна.

Прогресс сургуулийн нийгмийн ажилтан Н.Бадамцэцэг“Хүүхдүүд  хүссэн үйл ажиллагаагаа өөрсдөө төлөвлөн зохион байгуулж, олны өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үеийн найз нөхдөө сонсож хамтран багаар ажиллаж сурдаг. Бас манлайлах, илтгэх ур  чадвар нь сайжирч олон найз нөхөдтэй болдог. Насанд хүрэгчидтэй зөв харилцах, ойлголцох чадвар нь хөгждөг” гэж ярилаа.

Мөн  СӨУЗ-ийн гишүүдээс “Өсвөрийн сэтгүүлч клуб” нь  “Progress news” жижиг сонинг улирал  тутамд гаргадаг.  Тус сонинд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хүнлэг сэтгэлтэй, эрүүл сэтгэлгээтэй, эерэг хандлагатай иргэд төлөвшихөд нөлөөлөх зорилготой төрөл бүрийн  мэдээ  мэдээлэл, ярилцлага, сурагчдын сайн туршлага, сэтгэхүй хөгжүүлэх сонирхолтой  бодлого, шүлэг яруу найраг, анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөгөөнүүд багтжээ. 

Эко клубын хүүхдүүд  “Good message” аян  өрнүүлж  "Эхний  хогийг  чи л битгий хая!",  “Touch-той биш Товчлууртай утас хэрэглэцгээе”, “Утсанд зарцуулах цагаа өөртөө зарцуулъя”   уриалга гаргасанаар сурагчдын  хандлагад дэвшил, өөрчлөлт  гарч буй нь олон зүйлээс мэдрэгддэг байна.  

Эдгээр клубууд хүүхдийг хүүхдээр нь дамжуулан хөгжүүлэх зарчмаар ажилласнаар  сурагчдын зөвлөлд ажилласан хүүхэд илүү хөгждөг байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ