2017 оныг “Хариуцлагын он” болгон зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-07 00:11:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуулийн хамт олон аймгийн Засаг даргаас 2017 оныг хариуцлагын жил болгон дэвшүүлсэнтэй холбогдуулан сургуулийнхаа хэмжээнд хүн бүр өөрийн үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж, ажлынхаа үр дүнг дүгнэн ажиллахаар  2017 оныг “Хариуцлагын он” болгон зарлажээ.  

Баянгол сумын Улсын тэргүүний сургууль боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа “Цөм” хөтөлбөрийн дагуу эцэг, эхчүүд болон сумын удирдлагуудтайгаа хамтраад 2016-2017 оны хичээлийн жилийн зорилго зорилтоо тодорхойлсон байна. Энэ ажлын хүрээнд “цагийн юм цагтаа”, “хүн бүр өөрсдийн ажилдаа сэтгэл гаргаж, цаг хугацаанд нь оновчтой сайн ажиллах ёстой” гэсэн чиг үүрэг өгч, ажиллаж байгаа аж. Энэ ажлыг цөөхөн өдөр туршиж байгаа ч цаашдаа хүмүүс ухамсарлан ойлгоод ажиллах юм бол маш их үр дүнд хүрэх болно. Энэ мэдээллийг эцэг, эхчүүддээ болон сумынхаа хэмжээнд сурталчлан бусдад түгээн дэлгэрүүлнэ хэмээн тус сургуулийн захирал Ж.Саранцэцэг өгүүллээ.

Үүний зэрэгцээ тус сургууль цаг ашиглалтыг  жигдрүүлэн, сайжруулах үүднээс бусад албан газрууд, эцэг, эхчүүд, асран хамгаалагчидтай сургуулийн зүгээс хамтын бичиг солилцон, ажиллах дүрэм, журам заавраа танилцуулаад байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ