Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-03-06 09:11:17

Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойн эл өдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид салбарын нийт ажилтнууддаа хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, "Богд хаант Монгол улсын ууган салбаруудын нэг нь хэвлэх үйлдвэр, сэтгүүлзүй байсан бөгөөд "Шинэ толь хэмээх бичиг" сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд маань эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүлзүйн өдөр болгон тэмдэглэх саналыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1992 онд ээлжит их хурлаараа гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэсээр ирлээ.

Энэ түүхт өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсад, ахмад буурлууд, манай салбарыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ аз жаргал, бүтээлч хөдөлмөр, сайн сайхныг хүсье. Үндэсний сэтгүүлзүй цаашид улам хөгжих болтугай" гэжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ