40 гаруй нэгж, талбарыг иргэн аж ахуйн нэгжид борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:36:28

Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн 40 гаруй нэгж, талбарыг баасан гарагт дуудлага худалдаанд оруулна.

2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулах энэ ажилд сумын төвдөө газартай болох хүсэлтэй, иргэн, аж ахуйн нэгжүүд, идэвхтэй бүртгүүлж байна. Сумын засаг дарга Ж.Цэндсүрэн иргэдийн дунд нээлттэй зохиож буй уг ажилд оролцох хүмүүс,дэнчингийн 10 хувийг холбогдох бичиг, баримтын хамт бүрдүүлээд 10 дугаар сарын 22-оос өмнө бүртгүүлэхийг уриаллаа.

Ш.Шүрэнцэцэг
 

 

Холбоотой мэдээ