Элчин сайд И.К.Азизов Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монголын ард түмэнд XVII жарны “Алтан унжлагат" хэмээх улаагчин тахиа жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм нөхөдөө!
Монголд аялж, амьдарч байгаа Оросуудын нэрийн өмнөөс удаан хүлээсэн Сар Шинийн баяр буюу Азийн Шинэ жилийн баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Цагаан сараар Монголын ард түмний олон зуун жилийн ёс заншил илэрдэг бөгөөд хүн хүний эв нэгдэл бусдаас илүү мэдэрдэг билээ. Хүн болгон гомдол, муу сэтгэлээсээ салж шинэ онд ариун сэтгэлтэй ордог. Монголчууд дэлхийн Шинэ жилийн баяр ч, үндэсний баяраа ч тэмдэглэж Сар шинийн баярыг илүүд үздэг гэдгээр бахархаж болно.
Манай хоёр орны ард түмний хувьд гарч байгаа бичин жил чухал байлаа. Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэв. Эерэг үр дүнг хүргэхэд хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Олон чиглэлийн хамтын ажиллагааг цаашдаа гүнзийрүүлэн хөгжүүлэхэд бүхий л боломж бидэнд бий гэж бүрэн итгэлтэй байна.
Өнөөдөр бид ирээдүйд эергээр харж байгаа. Иймд Монголын ард түмэнд болон тус гайхамшигтай баярыг тэмдэглэж байгаа хүн бүхэнд Гал тахианы он аз жаргал, сайн сайхан бүхэн авчраг.
Гэр болгон дэлбэг баян, эрүүл энх, хурц гал голомт, урт наслахыг хүсэн ерөөе. Таны санаачилсан хэрэг бүхэн амжилттай биелэх болтугай!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!