Дулааны эх үүсвэрээ 40 хүртэл хувиар бууруулж зардал хэмнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:31:44

Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 1988 онд ашиглалтанд орсон 15 ортой үндсэн хийц нь блокоор өрж шавардсан барилга юм.

Тус барилга ашиглалтанд орсоноос хойш урсгал болон их засвар хийгдэж байгаагүй өвөлдөө их хүйтэн байдаг барилга юм. Дээрхи барилгад гадна болон дотор талын ханын дулаалга, дээврийн хучилтын дулаалга, бүх сантехникийн засварын ажил, шалны дулаалга, цонх хаалгыг солих, дулаалах зэрэг ажлууд төслийн шугамаар хийгдэж байна. Уг ажил хийгдсэнээр барилгын дулаан алдагдалт нь 90 хүртэл хувиар буурч одоо хэрэглэж  буй дулааны эх үүсвэрээ 40 хүртэл хувиар бууруулан зардал хэмнэх юм. Энэхүү дулаан засварын ажлын нийт төсөвт өртөг нь 269,454,316 төгрөг бөгөөд барилгын ажлыг Завханы Сэрвэн-Овоот ХХК гүйцэтгэж байна. Уг барилгын дулаан засварын ажлын гүйцэтгэл одоогоор 55 хувьтай явагдаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд