Хоёрдугаар сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-15 09:09:01

11.00 цагт ХЗДХЯ-нд галын аюулаас гурван хүний амь аварсан УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдад шагнал гардуулна.

11.00 цагт ҮСХ-ноос 2017 оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулна.

11.00 цагт Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн “Мишээл” салбарт Нийслэлийн Татварын газрын удирдлагууд татвар төлөгчтэй харилцах үйлчилгээ, нөхцөл байдал, ажлын явцтай танилцана.

11.00 цагт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэнхий тасагт ажиллана.

11.00 цагт Централ Тауэрт Монгол Улсад "Канад сан" үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойн өдөрлөг болно.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төмөр замын төв эмнэлэгт шинээр байгуулсан Дотрын тасгийн нээлт болно.

13.30 цагт МҮХАҮТ-д "Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган 2017" болно.

14.00 цагт Монголын үндэсний музейд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологийн 400 орчим шилдэг үзмэрийг нийтэд танилцуулна.

15.00 цагт МҮОХ-ны байранд “Саппоро 2017” Азийн өвлийн VIII наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно.

Холбоотой мэдээ