Говь-Алтай аймгаас "Улсын аварга малчин" тав тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-02-14 19:46:20

Жил бүрийн цагаан сарын босгон дээр улс, аймгийн хэмжээгээр аварга малчдаа тодруулдаг уламжлалтай. Говь-Алтай аймгийн тухайд гал тахиа жилийн өмнөхөн таван малчин Улсын аварга цол хүртлээ.

Дарви сумын “Жавхлант” багийн малчин Ядамын Амартүвшин, Тонхил сумын “Алтайн-Оргил” багийн малчин Ичинхорлоогийн Баянмөнх, Жаргалан сумын “Бүрэн” багийн малчин Сэржготовын Эрдэнэбат, Дэлгэр сумын “Баянбуурал” багийн малчин Намсрайн Гонгоржав, Цээл сумын “Бүрэнжаргалан” багийн малчин Аюушжавын Төвжав нарын таван хүн "Улсын аварга малчин"-аар тодорлоо.

Сүүлийн гурван жилийн ажлын амжилтаар аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ийг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө албан ёсоор гардуулах ажээ.

                                                                                                                Ш.Цоодол

Холбоотой мэдээ