Энэ сарын дундаас дулаарна

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-13 01:04:59
Yesukheitumur Tumurbaatar

Иргэд, малчид, тээвэрчдийн анхааралд ойрын өдрүүдэд Төв аймгийн ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.  Энэ оны хоёдугаар сарын 12-ны өдрийн 20 цагаас 11-ний өдрийн 20 цаг хүртэл Төв аймгийн нийт нутгаар цас орохгүй, багавтар үүлтэй, салхи баруунаас секундэд 2-7 метр секунд байна. Хүйтний эрч бага зэрэг суларч, томоохон голын сав дагуух нутгуудаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

Харин Зуунмод хот орчмоор цас орохгүй багавтар үүлтэй, салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр секунд байна. Хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 8-10 хэмийн хүйтэн байна.  

Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 14-нд нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Сарын дундуур буюу 15-наас нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Салхи 14-15-нд 12-14 метр секунд хүрч ширүүснэ.

Цаашид хүйтний эрч суларч  томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэмийн хүйтэн байна гэж Төв аймгийн Ус уур орчны шинжилгээний албаны цаг агаарын синоптик инженер Д.Долгоржав хэллээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ