“Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2024"-т иргэд саналаа нэмэрлэв

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-13 00:50:21
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2024” хэтийн зорилтын төслийн талаарх хэлэлцүүлэг болж энэ үеэр нутгийн удирдлагууд иргэдийнхээ санал бодлыг сонсов.

Хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл нийлсэн 120 гаруй хүн оролцож аймаг орон нутгийнхаа хэтийн хөгжлийн талаар хэлэлцсэн юм. Оролцсон хүн бүр аймаг орон нутгийнхаа хэтийн зорилтын төсөлд саналаа тусгах боломжтой бөгөөд хэлэлцүүлгээс гарсан үр дүн, саналуудыг хэтийн төлөвт тусгаж аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулна гэж Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар хэллээ.

Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн парк барих асуудлыг нухацтай хөндөж байсан бол иргэдийн зүгээс утааны асуудал хүндхэн болж байгаа талаар онцолж байв. Харин зарим иргэд их сургуультай болох тухай хэлж байлаа. Үүнээс гадна иргэд аймгаа хөгжүүлэх тал дээр анхаарахыг онцгой анхаарахыг орон нутгийн удирдлагуудаас хүсэж байв.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ