УИХ дахь АН-ын бүлгийг Д.Эрдэнэбат даргална
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Д.Эрдэнэбатыг бүлгийн даргаар сонгов.
Өнгөрсөн сарын 29-нд зохион байгуулсан АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ ялалт байгуулсан. Тиймээс өөрийн хүсэлтээр УИХ дахь АН-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх санал гаргасан юм. Өнөөдрийн АН-ын бүлгийн хуралдаанаар бүлгийн даргад Д.Эрдэнэбат нэр дэвшиж, олонх дэмжив.
Д.Эрдэнэбат нь 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. 2012-2014 онд бүлгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.
АН-ын их хурал энэ сарын 12-нд болох бөгөөд энэ үеэр АН-ын даргаар С.Эрдэнийг батламжилж, тамга тэмдгийг нь гардуулах юм.
Ч.Ариунболд