Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЭнэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
Салхи 4-нд Алтайн уулсаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.