Сайншандад дугуйн зам барьж байна

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 12:20:09

Дорноговь аймгийн Сайншанд хотын төв зам дагуух авто замын  орчныг сайжруулах явган хүний болон дугуйн зам байгуулах ажлыг авто зам угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Борхойн зам”  ХХК гүйцэтгэж байна.

Уг нь Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас  дугуйн зам барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах цахим тендерийг өнгөрөгч  зургадугаар сарын 18-наас наймдугаар сарын 20 хүртэл  хоёр удаа зарласан хэдий ч шаардлагад нийцсэн нэг ч тендерийн материал ирээгүй юм. Тиймээс холбогдох хуулийн дагуу шаардлага хангаж буй компаниудын үнийн санал, техникийн санал хийсэн үнэлгээгээр хамгийн сайн үнэлэгдсэн “Борхойн зам”ХХК-тай шууд гэрээ байгуулсан аж. Энэ ажлын бүтээн байгуулалтад аймгийн ИТХ-аас нийт 595.7 сая төгрөгийн төсөвт өртгийг хуваарилжээ. Хэдийгээр дугуйн зам барих ажил цаг хугацааны хувьд оройтож эхэлсэн ч  эрүүл мэндээ бодож дугуй унадаг олон хүний хувьд хамгийн хэрэгтэй ажил болж буй юм.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ