УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-30 08:47:20

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.\

Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан танхим”-д, МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д хуралдах юм. Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр жагсаалт баталжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ