425 өрх отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-27 19:41:25

Дорнод аймгийн хэмжээнд 4398 өрхийн 1,7 сая толгой мал өвөлжиж байгаагаас арваад хувь нь буюу 425 өрхийн 1146 хүн, 282,7 мянган толгой мал оторт гарчээ.

Сумынхаа нутагт оторлож багаа 411 өрхийн 267 мянга, бусад сумын нутагт 11 өрхийн 7,7 мянга, өөр аймгийн нутагт 3 өрхийн 4095 толгой мал өвөлжиж байна. Харин өөр аймгаас Дорнодын 8 өрхийн 6 мянга гаруй толгой мал отроор орж иржээ. Тус аймгийн 10 сум цагаан зудтай, 2 сум цагаанаар зудархуу байгаа юм. Цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор өнгөрсөн оны сүүлээр 385 толгой мал хорогдсон дүн мэдээ бий.  

Өвөлжилт цаашид хүндэрч мэдэх энэ үед аймгийн хэмжээнд 1324 тн өвс, 273 тн тэжээлийн нөөцтэй байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ