УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг батална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай, ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Ахмад настны тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Арбитрын тухай, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хуралдааны товд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, төрийн өндөр дээд албан тушаалтан оффшор бүсэд данс нээлгэхгүй байх, дипломатуудын нийгмийн хангамжийг сайжруулах тухай гэх зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товолжээ.
Б.Туул