20 шахам мянган хүүхэд 20 мянган төгрөгийн тэтгэмж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-24 17:37:32

Дорнод аймгийн хэмжээнд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авч байгаа 19977 хүүхэд бий. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны босго онооноос доогуур үнэлэгдсэн айлуудын хүүхдийг хамруулсан нь энэ юм.

Тус аймгийн хувьд өрхийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй 19017 өрхийн 0-18 насны 28538 хүүхэд байгаагийн 70 хувь нь өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгөө авч байна. Харин өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны босго онооноос дээш үнэлэгдсэн 8561 хүүхдэд сар бүр холбогдох банкууд бичилт хийж, хуримтлал үүсгэснээр 2019 оноос эхлэн нөхөж олгохоор шийдвэрлэжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ