НӨАТ-ын буцаан олголтыг хэдэн хүн авах нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-23 17:50:02

Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дийлэнх нь Нэмүү өртгийн албан татварын буцаан олголтын тухай байна.

2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон. Энэ буцаалт 2017оны 1 дүгээр улиралд хэрэгжих билээ. Иргэд НӨАТ-ын буцаан олголт авахдаа бүртгэлээ заавал баталгаажуулах шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Хэрэв ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно. Гэвч иргэд бүртгэлээ баталгаажуулаагүй, хэрхэн бүртгүүлэхээ мэдэхгүй байгаагаас буцаан олголт удааширч байгаа юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт хичнээн хүн НӨАТ-ын буцаан олголтыг авах нь тодорхойгүй байгаа юм. Харин сугалаанаас нэг хүн 20 сая, хоёр хүн 4 сая, таван хүн 500 мянган төгрөг, 857 хүн 500 мянгаас доош төгрөгийн азтан болсон гэдгийг аймгийн Татварын хэлтсийн Эрсдэл статистикийн тасгийн дарга Р.Наранчулуун хэллээ. Өвөрхангайд 526 аж ахуйн нэгж НӨАТ-ын баримт хэвлэж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ