Цэцэг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-23 17:15:01

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх албан даалгавар гарган тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тус аймагтай хөрш зэргэлдээ Булган, Архангай аймгуудад цэцэг өвчний дэгдэлт өндөр байгаа тул өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор отроор мал бүхий иргэдийг оруулахгүй, түүхий эд арьс ширийг нэвтрүүлэхгүй, малаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж тухайн малыг тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг малчид иргэдэд анхааруулсаар байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт  цэцэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй учраас тус аймгийн мал, мах, арьс ширийг Улаанбаатар хотруу нэвтрүүлж байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ