Украин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-16 16:27:47

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Украин улс 2016-2017 оны хугацаанд НҮБ-ын байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын бус гишүүн боллоо.  Мөн энэ хугацаанд АЗ-д Япон, Египет, Сенегал болон Уругвай улс хуралдана.

Энэ жил АЗ-д байгын бус гишүүнээр элсэхийн төлөө ердөө таван улс өрсөлдсөн учир сонгогдсон орнууд шинжээчдийн хувьд гэнэтийн бэлэг барьж чадаагүй юм. Бүх орон НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгчдөөс заавал авах ёстой гуравны хоёрынх нь дэмжлэгийг авч чадсан байна.

Байнгын бус гишүүдийг хоёр жилийн хугацаатайгаар жилд нэг удаа сонгодог юм. Байнгын бус гишүүдэд хориг тавих эрх байхгүй. Өнгөрсөн жил Ангол, Венесуэл, Малайз, Шинэ Зеланд болон Испани улс байнгын бус гишүүнээр сонгогдсон юм. НҮБ-ын АЗ-ийн хуралд байнгын бус 10 гишүүнээс гадна ОХУ, АНУ, Хятад, Франц, Их Британи гэсэн байнгын таван гишүүн оролцдог.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ