ОХУ-ын Саха улстай хамтарч ажиллах протоколд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-18 18:54:04

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Саха (Якутия) Улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог ОХУ-ын Саха (Якутия) Улсын Гадаад хэргийн сайдтай хамтарч ажиллах протоколд гарын үсэг зуржээ.

Ажлын хэсгийнхэн тус улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгч Е.А.Борисов болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайд, ОХУ-ын Гадаад явдлын яамны суурин төлөөлөгч, Саха (Якутия) улсын гадаад харилцааны сайд нартай харилцан санал солилцож, хамтран ажиллах шийдвэрт хүрчээ.

Энэ алхам нь гадаад харилцаагаа эдийн засагжуулах зорилго тавьж буй аймгийн Засаг даргын хувьд нэг алхам үр дүн гарч байна хэмээн үзэж байгаа юм. Тун удахгүй Саха /Якутия/ улсын төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочилж харилцан аль чиглэлд хамтран ажиллах нь тодорхой болох юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ