"Дэлхийн зөн" ОУБ-д талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-17 13:59:00

"Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын үйл ажиллагааны захирал Доронна Жавиерыг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Тэрээр, Олон улсын төсөл хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн төслийн чадварлаг багийнханд Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн байна. Дэлхийн Зөн Баянхонгор орон нутгийн хөгжлийн хөтөлбөр энэ оны 9 дүгээр сард зогсох бөгөөд албан ёсны хаалт 6 дугаар сард болох аж.

Дэлхийн Зөн Баянхонгор орон нутгийн хөгжлийн хөтөлбөр Баянхонгор аймагт 12 жил хэрэгжихдээ 15 тэрбум 960 сая төгрөгийг орон нутагт зарцуулжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх, иргэдийг амьжиргааг дэмжсэн олон төсөл хөтөлбөрүүдийг энэ хугацаанд хэрэгжүүлсэн байна.

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ