1100 гаруй малчин отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-16 17:30:52

Дорнод аймгийн хэмжээнд 10-аад суманд цагаан зудтай байгаагаас шалтгаалан нийт малчин өрхийн 9,6 хувь буюу 425 өрхийн 282,7 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Малаа дагаад 1146 хүн оторт гарчээ.

Малчид Сэргэлэн сумын зүүн хойд хэсэг Яхийн нуур орчмоор, Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул сумын зааг нутаг, Чулуунхороот сумын баруун урд, Матадын хойд хэсгээр голдуу оторлож байна.

2015 оны 286-р тогтоолын дагуу зудын шалгуур үзүүлэлтээр дүгнэж үзэхэд Дорнод аймгийн Матад, Чулуунхороот хэвийн, Дашбалбар, Гурванзагал цагаанаар зудархуу, бусад сум цагаан зудтай байгаа юм.

Харин Баян-Уул, Сэргэлэн, Булган суманд цасны зузаан 19-26 см-т хүрч хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ