Газар Дундын тэнгист 100 орчим цагаач сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-15 13:08:49

РОМ. /Xinhua/. Газар Дундын тэнгист завь живсний улмаас 100 орчим цагаач сураггүй болжээ.

Аврах болон эрэн хайх ажиллагаа явуулж байгаа Италийн эргийн харуулын албаныхан мэдэгдэхдээ “бид уснаас найман хүний цогцос олж, дөрвөн хүнийг авраад байна” гэв.

Энэ завь Ливийн эргээс 50 орчим км зайтай орших газарт, Ливи болон Италийн хооронд живжээ.

Сураггүй болсон цагаачид аль улсын иргэд болох нь тодорхойгүй байна.

2015 оны сүүлчээр цагаачлалын хямрал оргилдоо хүрснээс хойш газраар Европ руу явах цагаачдын тоо буурсан хэдий ч далай тэнгисээр Европыг зорих хүмүүсийн тоо буурахгүй байна.

Өнгөрсөн баасан гарагт л гэхэд Италийн эргийн харуулын албаныхан Газар Дундын тэнгисээс 550 орчим цагаачийг аварчээ.

Аврах ажиллагаад оролцож буй “Хил хязгааргүй эмч нар” ТББ мэдэгдэхдээ “нэг хийлдэг завин дээр 123 хүн шахцалдсан суугаад явж байсныг бид олж илрүүлсэн” гэв.

2014 оны эхний хоёр долоо хоногийн хугацаанд Европт далайгаар 1000 гаруй цагаач ирсэн гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар мэдэгдээд, “дээрх хэргээс өмнө 11 хүн амиа алдсан” гэлээ.

2016 онд урьд урьдын жилүүдийнхээс олон буюу 5000 цагаач Европт хүрэхийг оролдох явцдаа Газар Дундын тэнгист амиа алджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ