Хүүхдүүд тоглох, ахмадууд нарлаж суух газартай боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 12:31:44

Дорноговь аймгийн Сайншанд сумын  нэгдүгээр баг буюу Зургаан баатарын арын гудамжны гэр хорооллын хүүхдүүд тоглож наадах, өвгөд хөгшид нь нарлаж суух шинэхэн газартай боллоо. 

Сайншанд сумын ОНХС-ийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Энержи парагон” ХХК  Зургаан баатрын арын хэсгийн зам талбайг тохижуулж, тоглоомын талбай барьж  сумын ажил хариуцсан хүмүүст хүлээлгэн өгсөн юм. Энд сагсан бөмбөг тоглох талбай, хашаа, Зургаан баатрын хөшөө рүү очих зориулалтын шат, сүүдрэв зэргийг гүйцэтгэгч компани чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээлээс үүдэс сум аймгаас ОНХС-гийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн ажлуудын урьдчилгаа санхүүжилтийг төдийлэн олгож чадахгүй байгаа бөгөөд тендерт шалгарсан компаниуд ажлыг өөрийн хувийн хөрөнгөөр 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгч байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ