Л.Гүндалай дур мэдэн томуугийн вакцин хийхээр зар тараажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 12:12:41

Хотын ерөнхий төлөвлөлтөд орчихсон хэсэгт хашааны газар олгохыг шаардаж иргэдийг турхирсан гэх “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай энэ удаа томуугийн вакцин хийнэ гэж зар тараажээ.

Үүний дагуу Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар хамтарч шалгалт хийхэд хадгалалт болон тээвэрлэлтийн горим зөрчсөн вакцинууд байжээ. Иймд вакциныг шууд хурааж Л.Гүндалайг байцааж эхэлсэн байна. Нийт 2400 тун вакцин хураасан гэж Эрүүл мэндийн газрын халдварт өвчин судлалын мэргэжилтэн М.Уранчимэг хэллээ.

Вакцинийг зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хяналтан дор хийлгэх ёстой байдаг. Учир нь хариу урвал гарвал үзүүлэх тусламж ч тодорхой байх ёстой ажээ. Гэтэл дурын нэг иргэн томуугийн вакцин хийж болохгүй гэдгийг Эрүүл мэндийн газар анхаарууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ