Сайншанд сумын 150 өрх байнгын цахилгаан шугамтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 20:29:26

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэг, гуравдугаар багийн 150 орчим өрх айл шинээр цахилгааны эх үүсвэртэй боллоо.

Гуравдугаар багийн нутаг Дүүдээ баатрын гудамж буюу холбооны байрны үргэлжлэл, нэгдүгээр баг буюу Зургаан баатарын овооны баруун талын төгсгөл, хуучнаар хогийн цэг байсан  Дампилын 15.16 дугаар хэсэгт сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр  суурьшлын бүс байгуулахаар газар олгосон  юм.  Аравдугаар сарын 14-нд 10кВ болон 0,4кВ-ын ЦДАШ, 10/0.4кВ-ын хүчдэл бүхий 160кВА чадалтай агаарын дэд станцыг  аймгийн ОНХС-гийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэгч компани барьж ашиглалтад орууллаа. Дээрх цахилгаан шугамыг тавиагүй байх үед иргэд хувиараа болон цахилгаан түгээх сүлжээний газраас техникийн нөхцөлийг нь судалж цахилгаан тавиулдаг  байсан хэдий ч шугам нь зориулалтын биш учраас хүчин чадал нь хүрэлцдэггүй, гал гардаг зэрэг ихээхэн асуудлыг үүсгэдэг байжээ.

Цахилгаан шугамыг тавьж  дуусахад иргэд гэртээ гэрэл цахилгаанаа холбуулж эхэлсэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ