Өндөржүүлсэн бэлэн байдлыг энгийн горимд шилжүүлэв

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 17:34:45

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын гуравдугаар  багийн малчин Д.Мөнчулууны хотонд одоогоос арваад хоногийн өмнө малын цэцэг өвчин гарч 40 гаруй хонь өвчилжээ.

Цэцэг өвчин гарсан газарт аймгийн Онцгой  байдлын хэлтсээс өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоож өвчилсөн 10 гаруй  хонийг зориудаар устгасан бөгөөд аймгийн ХААГ-ын Мал эмнэлгийн тасгаас шаардлагатай  вакциныг  хийлээ. Хоёр өдрийн өмнө аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж өвчний тархалт, нөхцөл байдлыг хэлэлцэн өндөржүүлсэн бэлэн байдлыг  багасгасан юм.  Одоо гурван постод нийт есөн хүн үүрэг гүйцэтгэж буй төдийгүй  энэ ажилд сайн дурын нөхөрлөл, малчдын идэвх  оролцоог ашиглаж буй юм.

Мөн тус сумын  нутагт  гар аргаар алт олборлож байсан 70 гаруй иргэнийг тараасан аж. Учир нь алт илэрсэн газар сумын ундны усны ундарга байсан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ