“Оны шилдэг хүүхдүүд”-ийг шалгаруулж шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-27 23:20:43

Говь-Алтай аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хамтран сурлага, эрдэм мэдлэг, оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан 2016 оны аймгийн “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулж шагнал гардуулах ёслол боллоо. Уг ёслолд аймгийн Засаг дарга бөгөөд “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн тэргүүн С.Гансэлэм оролцож авьяаслаг багачуудад шагнал гардуулж баяр хүргэлээ.

Улиран одож буй 2016 оны Аймгийн хөдөлмөрийн аварга сурагчаар Есөнбулаг сумын 1-р сургуулийн 12-р ангийн сурагч П.Мэнджаргал, “Оюунлаг” хүүхдээр мөн сургуулийн 12-р ангийн сурагч Ж.Нарангэрэл, “Тамирчин” хүүхдээр Тонхил сумын сургуулийн 12-р ангийн сурагч Ч.Идэрсүрэн, “Авьяаслаг” хүүхдээр Есөнбулаг сумын 3-р сургуулийн 12-р ангийн сурагч Г.Долгормаа, “Шилдэг удирдагч” хүүхдээр Есөнбулаг сумын 2-р сургуулийн 12-р ангийн сурагч М.Маралмаа, “Шилдэг бүтээлч” хүүхдээр 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Г.Сосорбарам, “Шилдэг хөдөлмөрч” хүүхдээр МСҮТ-ийн сантехникийн 3-р ангийн сурагч Д.Мөнх-Эрдэнэ, “Тусч энэрэнгүй” хүүхдээр 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Э.Марал нар шалгарсан байна.

Мөн Есөнбулаг сумын 3-р сургуулийн 12 сурагчийн бүрэлдэхүүнтэй “Шинэ санаа” клуб шилдэг баг хамтлагаар шалгарч шагнал гардлаа. Монгол улсын 2016 оны шилдэг удирдагч хүүхдээр 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Э.Бүрэнчөдөр шалгарчээ. Энэ үеэр “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн сурагч Б.Ганчулуун, 1-р сургуулийн сурагч Г.Сосорбарам нарт “Монгол улсын шилдэг хүүхэд” медаль гардууллаа.

                                                                                 Ш.Цоодол

Холбоотой мэдээ