ХБИ-тэй хүүхдийн ангийг нээж өгөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-27 22:46:12

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран Сэлэнгэ аймгийн ХБИ-ийн чуулга уулзалтыг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа.

“Хөгжлийн төлөө хамтдаа” тус чуулга уулзалтанд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодын төлөөлөл оролцож, өөрсдийн үгээ аймгийн удирдлагуудад хүргэсэн юм.

Чуулга уулзалтаас хэд хэдэн саналуудыг удирдлагуудын сонорт хүргэхээр хүргүүлжээ. Тухайлбал:

-Төр төсвийн байгууллагуудын гадна ХБИ-дэд зориулсан налуу шат, замтай болох.

-Нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ХБИ-ийг дэмжих, ажлын байраар хангах.

-ХБИ-ийн холбооны үйл ажиллагааг дэмжих, үйл ажиллагаагаа явуулах байраар дэмжлэг үзүүлэх.

-Эмнэлгийн очер дугаарт өөрчлөлт оруулах

-Төсөлд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулалтанд анхаарах

-Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжтэй болгох,

-Эмийн үнийг бууруулах

-Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх

-Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг ХБИ-дэд олгодог квоттой болгох.

-ХБИ-тэй хүүхдийн ангийг орон нутагт тохируулан нээж өгөх,

-Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах

-Мандал суманд нүдний эмчтэй болгох

-ХБИ-дэд тохирсон ажлын байр гаргах

-Нийгмийн хариуцлагаа ойлгон хамтран ажиллах,

-Осол гэмтлээс сэргийлэх үйл ажиллагааг санаачилан ХБИ-ийн холбоотой хамтран ажиллах зэрэг саналуудыг тавьжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ