М.Клаттенбург хөлбөмбөгийн шилдэг шүүгчээр шалгарлаа

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-12-27 14:01:29

МОСКВА./TASS/. Олон улсын хөлбөмбөгийн түүх ба статистикийн холбоо (IFFHS) Английн иргэн Марк Клаттенбургийг 2016 оны дэлхийн хөлбөмбөгийн шилдэг шүүгчээр тодруулжээ.

Клаттенбург улиран одож буй 2016 онд Английн цомын тэмцээн, Аваргуудын лиг болон Европын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтуудыг шүүсэн бөгөөд 141 хүний санал авснаар шүүгчдийн чансааг тэргүүлжээ. Санал асуулгаар хоёрдугаар байрт Италийн шүүгч Никола Риццоли /65 санал/, гуравдугаарт Румын улсын Виктор Кашшаи /55 санал/ нар орсон байна. Н.Риццоли 2014 болон 2015 онд шилдэг шүүгчээр шалгарч байсан аж.  

Оросын хөлбөмбөгийн шүүгч Сергей Карасев 2 санал авснаар чансааны 17 дугаарт бичигдсэн байна. Тэрбээр энэ байрыг Францын Клеман Тюрпен, Польшийн Симон Марчиняк, Шотландын Уильям Коллам нартай хуваан эзэлжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ