Япончууд ирэх онд саран дээр өөрөө явагч аппарат буулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
adiyakhuu@montsame.mn
2016-12-27 12:24:25

ТОКИО./TASS/. Японы эрдэмтэд саран дээр явагч аппарат зохион бүтээх төслийг боловсруулж байгаа ажээ. Энэ ажлыг HAKUTO гэдэг хувийн компани гүйцэтгэж байгаа бөгөөд Японы Үндэсний сансар судлалын агентлагтай /JAXA/ хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Тус компани 2017 онд гэхэд Саран дээр өөрөө явагч аппарат буулгахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ аппарат нь Саран дээр ашигт малтмал байгаа эсэх, түүнийг олборлох боломжийн талаарх анхдагч мэдээллүүдийг цуглуулах юм.

Сүүлийн жилүүдэд АНУ болон Европын Холбооны орнуудад сансрын биетүүд дээрх ашигт малтмалыг олборлох сонирхол нэмэгдсээр байна. АНУ-д гэхэд энэ талаар хууль эрхзүйн тусгай актууд гараад байгаа аж.

Жолоодлогот хөлөг зохион бүтээх Хятадын төслийн удирдагч Жоу Зяньпин хэлэхдээ “манай улс автомат аппаратыг саран дээр зөөлөн газардуулж чадсан ба жолоодлогот хөлгөө буулгах боломжтой. Гэхдээ үүнийг хийхээр төлөвлөөгүй” гэжээ. Учир нь, иймэрхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд илүү хүчтэй зөөгч пуужин, илүү боловсронгуй сансрын хөлөг хэрэгтэй ажээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ