“Сүлд алдар” клубын тамирчид медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-23 12:01:32

Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцсон Ховд аймгийн “Сүлд-Алдар” клубын баг тамирчид авхаалж, самбаа, ур чадвараа сорьж амжилттай оролцоод ирлээ.

“Сүлд алдар” клубын тамирчид тус тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.

Уг  тэмцээнд н.Түвшинбаяр захирагчтай Зэвсэгт Хүчний 123-р анги, н.Жаргалсайхан захиралтай "Баялаг буянт" ХХК,н.Амарсанаа захиралтай "Алтай номадис" ХХК санхүүгийн дэмжлэг үзүүлж, баг тамирчдыг амжилт гаргахад нөлөөлжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ