Эрдэнэсантын сурагчид шинэ дотуур байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:23:59

Зориулалтын бус, стандартын шаардлага хангаагүй дотуур байранд амьдарч, сурч байсан Төв аймгийн Эрдэнэсант сумын сурагчид 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ байртай болжээ.

9 сарын 29-нд болсон нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, аймгийн засаг дарга Д.Баярбат болон сумын удирдлага оролцож, багш, сурагчдын сурлага, хөдөлмөрт амжилт хүсчээ.

Улсын төсвийн 300 сая төгрөгийн өртөгтэй дотуур байрны барилгын ажил хоёр жил үргэлжилж, ийнхүү ашиглалтад орсон аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ