Хоттойгоо чацуу байгууллага ойгоо тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-20 00:09:31

Дархан-Уул аймагт эм хангамжийн салбар байгууллагдсаны 55 жилийн ойн баярын хурал болов. Баярын хуралд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат оролцож тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Байгуулагдсан цагаасаа эхэлж тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Дархан-Уул эм хангамж” ХХК нь хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангаж аймгийн хэмжээнд нийт 54 эмийн санг зайлшгүй шаардлагатай 484 нэрийн эм хэрэгсэл нийлүүлж иргэдэл үйлчилж иржээ. Тэрээр Дархан хот байгуулагдаагүй байхад Сэлэнгэ аймгийн “Дархан өртөө” хэмээх сууринд “Эмийн мухлаг” нэртэйгээр ажиллаж байсан бол улмаар Дархан хотын суурь тавигдаж хотын бүтээн байгуулалт өрнөх үеэр мухлаг нь эмийн сан болж өргөжсөн түүхтэй гэдгийг Засаг даргын орлогч хэлсэн үгэндээ онцлов.

Мөн үеэр тус эм хангамжийн байгууллагын үе үеийн 10 гаруй ажиллагсдад системийн болон аймаг орон нутгийн шагнал гардууллаа.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ