Зуслангийн чиглэлийн автозамын цас, мөсийг цэвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМДүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор зуслангийн чиглэлийн автозамуудын цас, мөсийг цэвэрлэж эхэлжээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн 82 албан хаагч энэ сарын 15-19-нд Дамбын цагдаагийн постоос Гүнт хүртэлх 753м3 цасыг цэвэрлэсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга энэ сарын 16-17-нд Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу 1635 аж ахуйн нэгж, байгууллагын 3200 гаруй иргэн 603,9 тонн хог хаягдал, овоолсон цас, мөсийг тээвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.
Ч.Ариунболд