Чехэд төлөх өрөө кубачууд ром дарсаар барагдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-12-16 11:20:38

ХАВАНА. /BBC/. Куба улс Чехэд хэдэн зуун сая долларын өртэй бөгөөд өрөө барагдуулахын тулд нэгэн сонирхолтой арга бодож олсон нь өрнийхөө оронд ром дарс нийлүүлэхийг санал болгосон явдал юм гэж Чехийн өндөр албан тушаалтан ярилаа.

Чехийн Сангийн сайдын хэлснээр, өрийн асуудлыг саяхан хэлэлцэх үед Кубын эрх баригчдаас ийм санал ирсэн ажээ. Куба улс Чехэд 276 сая доллар буюу 222 сая фунт стерлингийн өртэй бөгөөд хэрэв Чех улс дээрх саналыг хүлээж авсан тохиолдолд 100 жилийн турш уугаад барахааргүй хэмжээний Кубын ром дарстай болох юм.

Харин Прагийн эрх баригчид өгсөн зээлийнхээ талыг бэлэн мөнгөөр авахыг хүсч байгаа аж. 

Кубын энэ өр нь Хүйтэн дайны үеэс үүдэлтэй бөгөөд тэр үед Куба болон Чехословак нь коммунист эвслийн нэг хэсэг байсан билээ.  Кубад одоогоор мөнгө байхгүй ч маш их хэмжээний дарс байгаа учир дээрх сонирхолтой саналыг тавьсан байна.

Чехийн Сангийн сайд хэлэхдээ, дарс, эм зэргээр өрөө барагдуулж болох боломжтой гэдгийг дурджээ. Гэхдээ Кубад үйлдвэрлэсэн эмийг Европын Холбоо /ЕХ/ баталгаажуулаагүй байдаг тул Чехэд гүйлгээтэй байдаг уламжлалт анагаах ухааны эмээр өрөө барагдуулах нь илүү хялбар байх болов уу. 

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ