Хас банк хүлэмжийн хийг бууруулахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-14 18:00:29

Хас банк 60 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг агаарын бохирдлыг буруулахад зарцуулна гэж мэдэгдлээ.

Тус банк, уур амьсгалын Ногоон сантай итгэмжлэлийн Ерөнхий гэрээнд  гарын үсэг зурж, албан ёсны түнш болсноор хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд ажиллах боломж бүрджээ. Ийнхүү итгэмжлэлийн гэрээ байгуулснаар эхний ээлжинд 20 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон байна. Банкны бусад эх үүсвэрээс 40 сая ам.доллар гаргаж агаарын бохирдлыг буруулахад зарцуулах аж.

 Хас банкны Ерөнхий захирал Г.Амартүвшин ярихдаа:“Эдийн засаг, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах тогтвортой хөгжлийн шинэлэг арга замуудыг нэвтрүүлснээр үр ашигтай ажиллах боломж Монголын бизнесийн салбарт хангалттай бий.

Уур Амьсгалын Ногоон Сантай итгэмжлэлийн гэрээ байгуулсан нь манай банкны Эко бизнесийн хөгжилд шинэ хуудас нээлээ. Хас банк хэдийгээр ашгийн төлөө байгууллага ч хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулна” хэмээн онцолсон юм.

Б.Заяа

Холбоотой мэдээ