Ерөнхий сайд томилгоотой холбоотой шийдвэрээ хүчингүй болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРҮндсэн хуулийн цэц өнөөдөр дунд суудлаар хуралдах байсан ч иргэн Ц.Лхагважавын гаргасан Үндсэн хуультай холбоотой зөрчил арилсан гэж үзлээ.
Иргэн Ц.Лхагважав Увс аймгийн Засаг дaргыг томилсон Ерөнхий сайдын энэ оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн цэцэд хандсан байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө Увс аймгийн Засаг даргыг томилсон захирамжаа хүчингүй болгож Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн аж.
Б.Туул