Ахмадууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:00:44

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ахмад настнууддаа хандсан ажлуудыг нэлээд дорвитой авч хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал тэднийг гэртээ уйдаж суун сэтгэлээр унах явдлыг бүр мөсөн зогсоох зорилгоор ахмадын сувиллын үйл ажиллагааг сум бүрдээ тогтмолжууллаа. Жишээ нь Ерөө сумын ахмадын сувилал өнгөрсөн 07-р сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус сувилал өнөөдрийг хүртэл долоо дахь ээлжийн амрагчаа хүлээн авч байгаа бөгөөд нийт 56 ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амруулан сувилжээ. Энэхүү үйл ажиллагаанд ахмадууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд