Күнзийн институтын уралдаанд багш Б.Ариунболор 3 дугаар байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-05 11:33:08

Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч Ц.Ичинхорлоо, багш Б.Ариунболор нар 2016 оны 11-р сарын 7-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Күнзийн институтын удирдах газар /Ханбан, МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институттай хамтран зохион байгуулсан/ Монголын хятад хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх 4 дэх удаагийн сургалтанд амжилттай оролцоод иржээ.

Сургалтыг “Олон улсын хятад хэлний багшлах эрхийн шалгалт”, “Хятад хэлний танхимын сургалтын заах аргын онол”, “Хятад хэлний түвшин тогтоох шалгалт”, “Хятад хэлний заах арга (Мультимедиа сургалт)” сэдвүүдийн хүрээнд БНХАУ-ын Күнзийн институтын удирдах газар /Ханбан-аас томилогдон ирсэн мэргэжилтэн багш нар удирдан явуулжээ.
Сургалтад Улаанбаатар хотын их дээд сургууль, ЕБС-иудаас гадна Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод, Дорноговь зэрэг аймаг, хотуудаас ирсэн хятад хэлний 60-аад багш оролцсон байна.
Тус сургалтын хугацаанд МУБИС-ийн дэргэдэх Күнзийн  институтаас “Монголын хятад хэлний багш нарын заах арга, ур чадварын анхдугаар уралдаан”-ыг онолын заах аргын болон ур чадварын гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна.
Энэхүү анхдугаар уралдаанд нийт 40 гаруй багш оролцсоноос Ховд Их Сургуулийн Соёл судлалын тэнхимийн багш Б.Ариунболор амжилттай оролцож гуравдугаар  байр эзэлж хүрэл медаль хүртжээ.

 А.Бямбасүрэн

 

 

 

Холбоотой мэдээ