Бэлгийн замын халдварт өвчин өнгөрсөн оныхоос буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт "ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлэх нь та бидний гарт" нэртэй компанит ажил зохион байгуулагдаж байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт БЗДХ-ийн 167 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19-өөр буурсан үзүүлэлтэй байна.
Энэ нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Бүртгэгдсэн халдварын 19 хувийг тэмбүү, 57хувийг трихомониаз, 22 хувийг заг хүйтэн өвчний халдвар эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдвар Булган аймгийн Булган, Сайхан, Баян Агт сумдад улс, аймгийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна.
11 сарын 30-аас 12 сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус кампанит ажлын үеэр ЕБС, МСҮТ-ийн оюутан сурагчдад ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх сургалт зохион байгуулах, МСҮТ-тэй хамтран оюутнуудын дунд тусгай удирдамжаар гар бөмбөгийн тэмцээн, гар зургийн уралдаан зохион байгуулах, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үзлэг шинжилгээ зохион байгуулах, иргэд, эрүүл мэндийн байгууллагуудад нээлттэй микрофон аялуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, албан байгууллагуудад сургалт, мэдээлэл зохион байгуулах, “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” хэвлэлийн бага хурал зохион байгуулах, бар, зочид буудалд хүрч үйлчлэн, хөдөлгөөнт сургалт зохион байгуулах, гарын авлага, сурталчилгааны материал бэлтгэх, хэвлүүлэх, иргэд олон нийтэд тараах сурталчилах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
П.Батням