АН Их хуралдаа хандив өргөхийг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс уриалга гаргалаа.
Ардчилсан намын VI Их хурал ирэх сарын 6-нд болно. Иймд Ардчилсан намын шинэчлэлийн төлөөх VI Их хурлын ажиллагааг дэмжиж, ардчиллыг бататгахын төлөөх үйлст хандив өргөж, дэмжин ажиллахыг намынхаа нийт гишүүд болон дэмжигчдэдээ уриалсан байна.
Тус намын ҮЗХ-ны 228 гишүүн хоёр сая төгрөгийн хандив өргөх аж. АН-ын Их хуралд 1210 төлөөлөгч оролцоно. Ардчилсан намын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг Д.Эрдэнэбат ахалж ажиллаж байна.
Б.Туул