Алеппо хотын зүүн хэсгийн 40 гаруй хувийг чөлөөлжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-11-29 10:33:36

АЛЕППО. /TASS/. Сирийн арми даваа гарагийн оройны байдлаар Алеппо хотын зүүн дүүргүүдийн 40 гаруй хувийг террористуудаас чөлөөлсөн тухай Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх Оросын төв мэдэгдэв.

Чөлөөлөгдсөн дүүргүүдэд 80 мянга гаруй хүн амьдарч байна. Оросын эвлэрүүлэх төв болон Сирийн эрх баригчид эдгээр иргэдэд эм тариа, ундны ус, халуун хоол хүргэн өгч байна. Алеппо хотын зүүн дүүргүүдээс 5000 гаруй энгийн иргэд Сирийн Засгийн газрын хяналтад байгаа бүсэд дүрвэн очсон байна гэж дээрх төв мэдэгдэлдээ дурдлаа.

“Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хотын зүүн бүсийн хойд хэсгийг хяналтдаа оруулахын тулд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар 12 хэсэгт бүрэн хяналтаа тогтоогоод байгаа бөгөөд Алеппо хотын зүүн хэсгийн 40 орчим хувийг террористуудаас чөлөөлөөд байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ