Ким Жөн Ун Кубын ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-29 10:06:15

ПХЕНЬЯН. /KCNA/. Кубын удирдагч асан Фидель Кастро таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пхеньян хот дахь Кубын ЭСЯ-ны байранд очин эмгэнэл илэрхийлжээ.

Ф.Кастро таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-д даваа гарагаас эхлэн гурав хоногийн гашуудал зарлаад байгаа бөгөөд түүнийг “хоёр улсын хооронд найрсаг харилцааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн, умард солонгосчуудын дотны нөхөр” гэж тодорхойлсон юм.

Ф.Кастро өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 90 насандаа таалал төгссөн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ф.Кастро таалал төгссөнд “асар ихээр” эмгэнэн гашуудаж байгаагаа Ким илэрхийлээд “Ф.Кастрогийн нэр болон хийсэн бүтээсэн бүхнийг үүрд дурсах болно” гэлээ.

БНАСАУ болон Куба улсын хооронд 1960 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус хоёр улс нягт харилцаатай хэвээр байгаа юм.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ