Цагдаагийн алба хаагчдад цол олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБүгд найрамдах улс тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн Цагдаагийн газрын эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад цол олголоо.
Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Гантөмөр нээж үг хэлснээр цол олгох үйл ажиллагаа эхэллээ. Цагдаагийн хошууч цолоор Ахлах хэрэг бүртгэгч Д.Амарзаяа, Ахлах зохицуулагч Г.Батхуяг нар шагнууллаа. Цагдаагийн ахмад цолоор Д.Бямбадорж шагнуулсан бол Цагдаагийн ахлах дэслэгч цолоор Сэтгэл зүйч Б.Батмөнх, Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч Б.Батхүү, мөрдөн байцаагч Б.Банзрагч, Б.Батбаяр, Д.Баярчимэг нар шагнууллаа.
П.Батням